Categories
Гадаад худалдаа

“СЭЭКЛ” ХХК компани нь анх ОХУ-аас хүнсний бараа бүтээгдэхүүн импортолдог байсан бол өнөөдөр дэлхийн 40 улс орны 180 орчим компанитай харилцан дээд зэргийн чанартай бидний өдөр тутам байнга хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болон бичиг хэрэгслэлийн бараа, гэр ахуйн бараа, барилгын материал зэргийг монголын зах зээлд импортлон худалдаалж байна.

Манай компанийн 2 дах бизнес бол худалдаа үйлчилгээний салбарт супермаркет бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Одоогоор монголын зах зээлд өөрийн “оргил”  нэртэй бөөний төв, супермаркетын сүлжээгээрээ  дамжуулан өөрийн импортын бараа бүтээгдэхүүн болон дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг  хэрэглэгчдэдээ хүргэж байна.

  “ОРГИЛ” хүнсний сүлжээ нь  улаанбаатар хотын хэрэглэгчдийн дунд өндөр байр суурь эзэлдэг, одоогоор 11 салбар  супермаркет болон бөөний төвүүд ажиллаж байна. Бид бараа бүтээгдэхүүнийг  хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд технологийн дагуу хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хөдөө орон нутагт  борлуулагч агентуудаараа дамжуулан  өөрийн импортын бүтээгдэхүүнийг  

Одоогоор манай “сээкл” ххк-д  1000 гаруй ажилчид албан хаагчид санхүү, маркетинг, хүний нөөц,үйчилгээний ажилтанууд, борлуулалтын хэлтэсүүд болон салбар дэлгүүрүүдэд ажиллаж байна. 

“СЭЭКЛ” ХХК нь монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага бөгөөд монгол улсын засгийн газар, мүхаүт-с зохион байгуулдаг шилдэг аж ахуй нэгж шалгаруулах арга хэмжээний топ-100 компанид 6 жил дараалан шалгарсан.

 

Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үйлчлүүлэгчид, нийт түншүүддээ талархал илэрхийлье

Хариулт үлдээнэ үү