Categories
Спорт комплекс

Дархан хот Relax center

2019 онд: Дархан хотод Relax center

Энканто Дархан хот дахь салбар нь Дархан-уул аймгийн 1 хороо байрлах бөгөөд саун, ресторан, хүүхдийн тоглоомын төв, Vip саун гэсэн үйлчилгээтэй үйл ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  www.facebook.com/DarkhanRelaxCenter

Categories
Спорт комплекс

Эрдэнэт хот Relax center

2021 онд: Эрдэнэт хотод Relax center

Шинээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинээр салбараа нээхээр ажиллаж байна. Уг төв ашиглалтанд ороход 50 гаруй ажлын байр шинээр бий болох юм.

Categories
Барилга

ЭНКАНТО ТАУР төсөл

Манай компани нь чадварлаг, бүтээлч хамт олноор багаа бүрдүүлэн томоохон төслүүдийнхээ нэг болох ENCANTO TOWN1, ENCANTO TOWN2 болон 7-н давхар авто зогсоол, Энканто молл, Энканто таур ашиглалтанд оруулсанаа та бүхэнд дуулгахад таатай байна.

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд орших Энканто таун цогцолбор хотхон нь их хотын хөл хөдөлгөөн, дуу чимээнээс тусгаарлагдсан, цэнгэг агаартай, эрүүл цэвэр орчин бүхий хотхон юм.

Төслийн нэр: Encanto tower
Гүйцэтгэсэн он: 2021
Зориулалт: Орон сууц
Байршил: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг

“ENCANTOTOWER” давуу талууд:

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд хан уул, Хатан туул голоо шууд харах боломжтой
  • “ENCANTO TOWN” хотхоны баруун талд Орчлон дунд сургуулийн шинэ төсөл эхэлж байна.
  • Орон сууцны B1 давхарт агуулахын зориулалтаар ашиглах талбайг шийдэж өгсөн юм. Энэ нь оршин суугчдад маань маш их таалагдаж, гэртээ ойрын хугацаанд хэрэглэхгүй зүйлсээ хураахгүй цаашлаад уужим саруул зай талбайг бий болгох боломжоор хангагдаж байгаа юм.
  • Монгол Улс 2014 оноос эхлэн унадаг дугуйн зориулалтын зам барьж байгуулж байгаатай холбоотойгоор мөн оршин суугчдынхаа эрүүл, хөдөлгөөнт амьдралыг дэмжин унадаг дугуйн зориулалтын зогсоолуудыг байрнуудынхаа доор барьж ашиглалтад оруулсан байна.
  • Авто машины зогсоолыг тусд нь нэгдсэн журмаар зохион байгуулсан нь Монголдоо анх удаа төдийгүй оршин суугчдын амгалан тайван байдал, угаар утааны асуудал, хүүхдийн аюулгүй байдал зэргийг бодолцсон шийдэл болсон юм.

Орон сууцны дотоод тоноглол:

  • Германы HORMANN брэндийн гараж, орцны хаалга
  • Германы Inoutic брэндийн 3 давхар шилтэй вакум цонх Үлэмж ХХК, Солонгосын LG брэндийн 3 давхар шилтэй вакум цонх
  • Орос сантехникийн труба
  • Германы цэвэр модон гадаргуутай ган хаалга
  • Оросын “Кам кабель” цахилгааны утас
  • Оросын Iek брэндийн цахилгааны тоноглол
  • Германы Osmo брэндийн сантехникийн холбогч хэрэгсэл
  • Германы Siemens брэндийн унтраалга, разетка
  • Туркийн Pansa брэндийн радиатор
  • Солонгосын галын дохиололын систем
  • Шведийн ”SSWW” брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол
  • Солонгосын LG брэндийн 2 ширхэг лифт /9-12 хүний багтаамжтай/

Хотхоны тоноглол:

  • Нэгдсэн хашаатай
  • Харуул хамгаалалтын алба, 24 цагийн камерийн хяналтын систем
  • Иж бүрэн тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай
  • Сагсан бөмбөгийн талбай
  • Ногоон байгууламж
  • Ногоон байгууламж
  • Цахилгааны 2 төрлийн нэмэлт нөөц эх үүсвэртэй

Үндсэн хийц:

  • Арматур: ОХУ
  • Зуурмаг: М300 марк, Бат бөх ремикон ХК

Байршил

Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас 1,5 км зайд орших, хотын А зэрэглэлийн бүс буюу Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол Улсын гудамж, Энканто таун хотхон .

  • Зүүн талд нь 30 га талбайд спорт цогцолборууд бүхий орчин үеийн “ОЛИМП” хороолол
  • Урд талд нь Манай хотын хамгийн цэнгэг агаартай, Богд хан уул, хатан туул гол, Дэлхийн хамгийн том 1280 га талбайтай Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн
  • Баруун талд нь Орчлон дунд сургуулийн барилга баригдаж байна, Маршал таун, Жапан таун
  • Хойд талд нь Жаргалан хотхон, Оддын хотхон, Баянмонгол хороолол, Кристал таун байрлаж байна.

4 талаасаа ENCANTO TOWN уруу ирж болох нь хамгийн том давуу тал юм.

  • Зүүн талаас Наран туул , Дүнжин гарав худалдааны төвөөс
  • Урд тал Маршалын гүүрнээс
  • Баруун тал 120 мянгатын аюулгүйн тойргоос ирж байгаа шинэ зам
  • Хойд талаас ЗЦГ уулзвараас ирнэ

Хотхон уруугаа зүүн болон баруун талаасаа орох орц гарцтай

Илүү дэлгэрэгүй мэдээллийг:
www.encantotown.mn

Зургийн цомог

Categories
Барилга

Энканто спорт цогцолбор

Энканто спорт цогцолбор

SWIMMING POOL /9 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Спортын төрлүүд дотроос хүний биед хамгийн сайн нөлөөлж, тэсвэр хатуучилтай, эрүүл чийрэг, гоо сайхан, бие бялдарыг төгс болгодог төрөл бол усанд сэлэх спорт юм. Цэвэр, тав тухтай орчин манай онцлог

LUXURY FITNESS /8 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Азид ердөө гуравхан байдаг TechnoGym-ийн тоноглол, хүчил төрөгч бүхий цэвэр цэмцгэр заал болон чадварлаг багш, дасгалжуулагч та бүхнийг урьж байна.

WALL CLIMBING /7 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Хананд авирах спорт нь тэсвэр хатуучил, хүлээцтэй байдал, тууштай занд сургадаг бөгөөд мөн өөрийгөө ялан дийлэх, зорьсон зорилгодоо хүрэхэд сургадаг

SQUASH TENNIS /7 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Энэхүү спортоор мэргэжлийн багштай хичээлснээр хүний биеийн гоо сайхан төгс хөгжилт явагддаг ба тэсвэртэй ачаалал даах чадваруудыг эзэмшиж байдаг. Биеийн доод дээд бүхий л хэсэг хөдөлгөөнд ордог

VIP SNOOKER BILLIARD /7 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Английн алдарт Riley брэндийн тоноглол бүхий, снүүкер билъярдын VIP өрөө, анд найзууд, ажлын хамт олонтойгоо цагийг хөгжилтэй үр бүтээлтэй өнгөрөөх цэвэр тохилог орчин

SAUNA /5 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Арьсыг цэвэрлэнэ, дархлааг сайжруулна, сэтгэл санааг тайвшруулна, булчин амраана, сөрөг ион олж авна, биеэс хорт бодисуудыг гадагшлуулна, жин хасахад тустай алжаал ядаргаагаа тайлах цогц үйлчилгээ

MASSAGE /6 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Бид эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн

MINI MOVIE TEATR /6 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Амьд мэт мэдрэмжийг мэдрүүлэх DOLBY DIGITAL-7.1 дуугаралт, бодит мэт 3D дүрс, кино театрын тоноглол DALI брэнд, дуу тусгаарлагч Acoustic хана,Автомат суудал, мөн хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон

VIP SAUNA /4 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Саун, душ, халуун хүйтэн жакуз, үрэлт, массажний хэсэг, хоолны хэсэг, зочны болон амралтын өрөө бүхий нам гүм, дээд зэрэглэлийн орчинд өрөөнөөсөө гаралгүй бүх үйлчилгээг захиалан авах боломжтой

FAMILY SAUNA /4 давхар/

Үргэлжлэх хугацаа өөр байж болно

Оросын уламжлалт уурын саун нь эсгий малгай, навч, эсгий бээлий зэрэг дагалдах хэрэглэлтэй байдаг ба тус бүрийн эрүүл мэндийн ач тустай, та гэр бүлээрээ тухтай үйлчлүүлээрэй

Core Pilates Professional Studio /3 давхар/

Пилатиc дасгалыг Монголд анх удаа зориулалтын тоног тѳхѳѳрѳмж дээр групп болон ганцаарчилсан хэлбэрээр санал болгож байна.

GREAT 2 HAIR SALON /2 давхар/

Таныг тав тухтай орчин, мэргэжлийн чадварлаг хамт олон урьж байна. захиалгын утас 77004466

MANHATTAN LOUNGE /10, 11 давхар /

 

Categories
Барилга

ЭНКАНТО ТАУН 1 ТӨСӨЛ

ЭНКАНТО ТАУН -1 ТӨСӨЛ

2013 онд  “Encanto town”  хотхон нь 216 айлын орон сууц,  10,000 м2  талбай бүхий  худалдаа  үйлчилгээний  барилга,  Монголдоо  анхны 7 давхар авто зогоол зэрэг төслийн  эхний шатны барилгуудыг мэргэжлийн байгууллага, улсын комиссын шалгалтын өндөр үнэлэмжтэйгээр хүлээлгэн өгч ашиглалтанд орон, оршин суугчидаа хүлээн авч, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа жигдрэн явагдаж байна.

Худалдаа үйлчилгээний хэсэг В1 давхарын 2000м2 талбайд Оргил худалдааны төв үйл ажиллагаагаа явуулж байна.

1-2 давхар төрөл бүрийн брэндийн бараа бүтээгдэхүүний худалдаа болон олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. 3-4 давхарт  оффиссууд

Ашиглалтанд бүрэн орсон бэлэн орон сууцнаас дараах байруудыг худалдан борлуулж байна.

Гурван өрөө орн сууц:

-115,12 м2

-96,65 м2

-106,64 м2

-109,14 м2

Дөрвөн өрөө орон сууц:

-142,06 м2

-149,53м2

Таван өрөө орон сууц:

-177,39 м2

Найман өрөө:

-307,64м2

ОРОН СУУЦНЫ ДОТООД ТОНОГЛОЛ:

  • Германы HORMANN брэндийн граж, орцны хаалга
  • Германы Inoutic брэндийн 3 давхар шилтэй вакум цонх Үлэмж ХХК, Солонгосын LG брэндийн 3 давхар шилтэй вакум цонх
  • Орос сантехникийн труба
  • Германы цэвэр модон гадаргуутай ган хаалга
  • Оросын “Кам кабель” цахилгааны утас
  • Оросын Iek брэндийн цахилгааны тоноглол
  • Германы Osmo брэндийн сантехникийн холбогч хэрэгсэл
  • Германы Siemens брэндийн унтраалга, разетка
  • Туркийн Pansa брэндийн радиатор
  • Солонгосын галын дохиололын систем
  • Шведийн ”SSWW” брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол
  • Солонгосын LG брэндийн 2 ширхэг лифт  /9-12 хүний багтаамжтай

ENCANTO TOWN  AUTO PARKING

Encanto орон сууцны хотхоны Encanto parking буюу 350 машины багтаамжтай 7 давхар, авто зогсоолоороо бол 14 давхар авто зогсоол нь Монгол Улсад анх удаа баригдсан төмөр ган хийц бүхий, давхар бүрт 45 авто машин байрлах бөгөөд авто зогсоолын зорчих хэсэг налуу пандус нь 8-9 метр өргөн, Олон Улсын стандартын дагуу нийтдээ 350 авто машиныг аюулгүй байрлуулж хөдөлгөөний хувьд ямар нэгэн саадгүй байршуулахаар хийгдсэн. Долоон давхар авто зогсоол нь галын аюулгүй байдлыг хангах, утаа зайлуулах, дулаан мэдрэгч болон бороожуулах буюу сплинкер системийг цогцоор шийдэж өгсөн мөн авто зогсоол нь жилийн дөрвөн улиралд ашиглах ба ердийн халаалтын систем, нэмэлтээр хангах орчин үеийн халуун агаараар үлээх тоног төхөөрөмж, төвийн дулаан тасалдсан үед авто зогсоолд агаар өгөх системээр гаднаас орох, байгалийн агаарын урсгалыг халааж үлээх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон онцлогтой юм

Encanto town хотхоны  ашиглалтанд орсон  орон сууц БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 94018858,94028858,94038858.

Categories
Спорт комплекс

Спорт комплекс

ECКК ХХК нь 2016 онд байгуулагдсан. Спорт комплекс, амралтын төвийн чиглэлээр 3н салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 200 гаран ажилчидтай.

Компани бүтэц:

 

Categories
Барилга

барилга 5

“ЭНКАНТО  ТАУН” ТӨСЛИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ КАМДЕР ХХК

Камдер ХХК нь 2007 оноос хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Анх өөрсдийн агуулахын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх зорилготойгоор байгуулагдсан. Камдер ХХК нь Монгол улсад дараах төслүүдийг захиалан гүйцэтгүүлж байсан туршлагатай компани юм. Барилгын ажлыг Зун Шин ХХК-аар голчлон гүйцэтгүүлдэг.

Categories
Ололт амжилт

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА

Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ  байгууллагаар шалгаруулав.

Categories
Ололт амжилт

Нийслэлийн бүтээн байгуулалтын тусгай шагнал

Барилгын салбарт орчин үеийн шинэлэг технологийн шийдэл бүхий автомашины давхар зогсоол, эрхэмсэг амьдралын хэв маягийг бүрдүүлсэн КАМДЕР ХХК -ийн ЭНКАНТО хотхон бүтээн байгуулалтын ажилд Нийслэлийн бүтээн байгуулалтын тусгай шагнал.

Categories
Ололт амжилт

Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллага

Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарав.