Categories
Бизнесийн хамтрагчид

Woongjin

Categories
Нүүр хуудас

Хамтран ажиллагч байгууллагууд

 

Categories
Бидний тухай

Мэндчилгээ

Манай “Сээкл” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 25 жилийн турш улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд онцлох үүрэг гүйцэтгэн хувь нэмрээ оруулсаар байна. Бидний хамгийн чухал зорилгуудын нэг бол хэрэглэгчид болон түншүүдийнхээ итгэлтэй хамтрагч байх явдал юм. Уг зорилгынхоо хүрээнд бид хэрэглэгчидийнхээ тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд үргэлж шинэ техник технологи, инновацийг бизнесийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажилладаг.

Манай үүсгэн байгуулсан “Оргил үндэсний сүлжээ” дэлгүүр нь дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчид нийлүүлэхийн тулд улс орныхоо бүхий л цэгт хүрч ажиллаж байна. Түүнчлэн бид барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд энэ хугацаанд хотын имижийг тодорхойлох онцлог төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид хэрэглэгч, оршин суугчиддаа хамгийн өндөр чанартай бүтээн байгуулалтыг хүргэн ажилладаг ба бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбартаа шинэ стандартыг тогтоож манлайлан ажиллаж байна.

Categories
Бидний тухай

Байгууллагын Бүтэц

Categories
Бидний тухай

Танилцуулга

Сээкл ХХК нь анх 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Оргил худалдааны төв 50 аад улс орны 100 гаруй нэр хүндэй пүүс компаниудтай хамтран ажиллаж эдгээр компаниуудын дээд зэргийн чанартай 10000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор импортлон өөрийн 11 сүлжээ супермаркет, бөөний төв, худалдаа борлуулалт түгээлтийн компаниараа дамжуулан монгол улсын 21 аймаг, 360 сумын ард иргэдэд хүргэж байна. Манай хамт олон хэрэглэгч бүхний төлөө ажиллаж, шинэ дэвшилтэт болгоныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн урагшилж, цар хүрээгээ улам тэлсээр байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Бид Улаанбаатар хотын дүүрэг бүрт Оргил худалдааны төвөө нээж, гадаад дотоодын хамгийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг монголдоо хамгийн хямд үнээр худалдаалж байна.Бид байнгын түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, хэрэглэгч үйлчлүүлэгчидийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн хамт олон болсондоо туйлын баяртай байдаг.Манай Оргил худалдааны төвд одоогоор 600 гаруй ажилтан албан хаагч нар ажиллаж байна. Бид бараа бүтээгдэхүүнийг хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан технологийн дагуу худалдах, хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг.

Categories
Бидний тухай

Business Partner of the Group


Categories
Сүлжээ супермаркет

“ОРГИЛ” ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ СУПЕРМАРКЕТУУД

Моннидер ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд “ОРГИЛ” үндэсний сүлжээ супермаркет болон бөөний төвүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлээс хямд үнээр түргэн, шуурхай хүргэхийг зорилт болгон ажилладаг. 

    Манай сүлжээ супермаркетууд Улаанбаатар хотод 11 салбар, орон нутагт 2 салбараар хэрэглэгчдэд үйлчилдэг бөгөөд орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн тоноглогдсон, худалдааны цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ давуу талтай юм.

    Цаашид өөрийн хөрөнгөөр томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг шинээр барьж, байгуулан ашиглалтанд оруулахаар хичээн ажиллаж байна.

    Бид эрүүл ахуйн шаардлага хангасан буюу НААСР, ISO 9001, 9002 сертификатуудад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын үйлдвэрүүдээс нь шууд импортлон хэрэглэгчиддээ хүргэдэг.

     Манай компани нь ашиг, сонирхлыг чухалчлахыг бус хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг чанартай, хямд үнээр түргэн шуурхай хүргэхийг илүүд үздэг. Үүний үр дүнд өдрөөс өдөрт манай “ОРГИЛ” сүлжээ супермаркетаар үйлчлүүлэгчдийн тоо өсөж байгаа нь бидний бахархал юм.

ОРГИЛ ӨӨД ХАМТДАА   Дэлгэрэнгүй мэдээллийг: www.orgil.mn

 

Categories
Гадаад худалдаа

“СЭЭКЛ” ХХК компани нь анх ОХУ-аас хүнсний бараа бүтээгдэхүүн импортолдог байсан бол өнөөдөр дэлхийн 40 улс орны 180 орчим компанитай харилцан дээд зэргийн чанартай бидний өдөр тутам байнга хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болон бичиг хэрэгслэлийн бараа, гэр ахуйн бараа, барилгын материал зэргийг монголын зах зээлд импортлон худалдаалж байна.

Манай компанийн 2 дах бизнес бол худалдаа үйлчилгээний салбарт супермаркет бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Одоогоор монголын зах зээлд өөрийн “оргил”  нэртэй бөөний төв, супермаркетын сүлжээгээрээ  дамжуулан өөрийн импортын бараа бүтээгдэхүүн болон дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг  хэрэглэгчдэдээ хүргэж байна.

  “ОРГИЛ” хүнсний сүлжээ нь  улаанбаатар хотын хэрэглэгчдийн дунд өндөр байр суурь эзэлдэг, одоогоор 11 салбар  супермаркет болон бөөний төвүүд ажиллаж байна. Бид бараа бүтээгдэхүүнийг  хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд технологийн дагуу хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хөдөө орон нутагт  борлуулагч агентуудаараа дамжуулан  өөрийн импортын бүтээгдэхүүнийг  

Одоогоор манай “сээкл” ххк-д  1000 гаруй ажилчид албан хаагчид санхүү, маркетинг, хүний нөөц,үйчилгээний ажилтанууд, борлуулалтын хэлтэсүүд болон салбар дэлгүүрүүдэд ажиллаж байна. 

“СЭЭКЛ” ХХК нь монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага бөгөөд монгол улсын засгийн газар, мүхаүт-с зохион байгуулдаг шилдэг аж ахуй нэгж шалгаруулах арга хэмжээний топ-100 компанид 6 жил дараалан шалгарсан.

 

Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй үйлчлүүлэгчид, нийт түншүүддээ талархал илэрхийлье

Categories
Агуулах худалдаа

Голден Свит ХХК нь импортлогч компани бөгөөд “Оргил” сүлжээ супермаркет, худалдааны бөөний төвөөрөө дамжуулан дэлхийд тэргүүлэгч брэндүүдийг импортлон оруулж ирдэг.

Манай компани нь 2007 онд хамгийн сүүлийн үеийн технологиор 8000м2 агуулахыг олон улсын стандартын дагуу барьж байгуулсан билээ. 2018 он 35м2 агуулахыг EDEKA группын технологиор барьсан.  Уг том агуулахуудын тусламтайгаар бид дотоод болон гадны харилцагч нараас бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хүлээн авч хадгалж байгаа.  Уг агуулах маань 100 гаруй хүний ажлын байраар хангадаг ба ажилчид маань дарааллын дагуу он, сарын зөв байрлал, хадгалалтын стандартын дагуу байршуулж мэдээллийг хөтөлж түгээлтэнд бэлтгэдэг. 

Бараа түгээлтийн баг 40 гаруй машинтайгаар хүргэлтийн ажлыг гүйцэтгэдэг.

  • 17 жил дараалан TОП-100 аж, ахуйн нэгжээр шалгарч байсан.
  • 2003 онд Шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж