Categories
Бидний тухай

Танилцуулга

Сээкл ХХК нь анх 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Оргил худалдааны төв 50 аад улс орны 100 гаруй нэр хүндэй пүүс компаниудтай хамтран ажиллаж эдгээр компаниуудын дээд зэргийн чанартай 10000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор импортлон өөрийн 11 сүлжээ супермаркет, бөөний төв, худалдаа борлуулалт түгээлтийн компаниараа дамжуулан монгол улсын 21 аймаг, 360 сумын ард иргэдэд хүргэж байна. Манай хамт олон хэрэглэгч бүхний төлөө ажиллаж, шинэ дэвшилтэт болгоныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн урагшилж, цар хүрээгээ улам тэлсээр байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Бид Улаанбаатар хотын дүүрэг бүрт Оргил худалдааны төвөө нээж, гадаад дотоодын хамгийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг монголдоо хамгийн хямд үнээр худалдаалж байна.Бид байнгын түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, хэрэглэгч үйлчлүүлэгчидийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн хамт олон болсондоо туйлын баяртай байдаг.Манай Оргил худалдааны төвд одоогоор 600 гаруй ажилтан албан хаагч нар ажиллаж байна. Бид бараа бүтээгдэхүүнийг хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан технологийн дагуу худалдах, хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлдэг.

Хариулт үлдээнэ үү