Categories
Бидний тухай

Мэндчилгээ

Манай “Сээкл” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 25 жилийн турш улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд онцлох үүрэг гүйцэтгэн хувь нэмрээ оруулсаар байна. Бидний хамгийн чухал зорилгуудын нэг бол хэрэглэгчид болон түншүүдийнхээ итгэлтэй хамтрагч байх явдал юм. Уг зорилгынхоо хүрээнд бид хэрэглэгчидийнхээ тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд үргэлж шинэ техник технологи, инновацийг бизнесийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажилладаг.

Манай үүсгэн байгуулсан “Оргил үндэсний сүлжээ” дэлгүүр нь дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчид нийлүүлэхийн тулд улс орныхоо бүхий л цэгт хүрч ажиллаж байна. Түүнчлэн бид барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд энэ хугацаанд хотын имижийг тодорхойлох онцлог төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид хэрэглэгч, оршин суугчиддаа хамгийн өндөр чанартай бүтээн байгуулалтыг хүргэн ажилладаг ба бизнесийн үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбартаа шинэ стандартыг тогтоож манлайлан ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү