Categories
Нээлттэй ажлын байр

Маркетингийн менежер

Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ.

  • Маркетингийн бодлого болон менежментийг боловсруулж төлөвлөх.
  • Маркетингийн судалгаа, үнэлгээг хийх, маркетингийн сурталчилгаа явуулах.
  • Реклам зар сурталчилгааны компаниуд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй харилцах.
  • Тухайн нэр төрлийн барааны зах зээлийг тодорхойлох.
  • Өөрийн компанийн бараа, бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргах нэвтрүүлэх зар сурталчилгааг зохион байгуулах.
  • Бүтээгдэхүүний эрэлтийг хангалттай түвшинд аль болох удаан барьж тогтоох.
  • Байгууллагын зорилгод нийцүүлэн зах зээлийн үнийн дүн болон бараа сурталчлах зэрэг олон хүчин зүйлийн мэдлэгт тулгуурлан маркетингийн стратегийг тодорхойлон боловсруулах.
  • Шинэ бүтээгдэхүүний талаар ашиг болон алдагдлын урьдчилсан мэдээ гаргах.
  • Зар сурталчилгааны менежертэй хамтран бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах.
  • Бүтээгдэхүүн хуваарилалтыг хариуцан стратеги боловсруулан бүтээгдэхүүн борлуулах түгээгч болон худалдан авагч нартай гэрээ байгуулах.
  • Борлуулалтын урьдчилсан болон стратегийн төлөвлөлтийг ашиглаж багц буюу цуврал бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн чиг хандлагад ашигтайгаар нийцүүлэх.
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх тайлбар жагсаалтыг гаргах.
  • Тухайн бараа үйлчилгээг борлуулах, худалдан авахад орон нутгийн болон олон улсын ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгаа талаарх зөвлөгөө мэдээллийг бизнесийн байгууллага, хувь хүмүүст өгөх.

Тавигдах шаардлага:

Гадаад хэлний мэдлэг, интернэт, компьютерийн хэрэглээ, зах зээл, хэрэглэгчдийн судалгаа явуулах, дүн шинжилгээ хийх, маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх,бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, дизайны шийдэл гаргах чадвартай байх.

Хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хариулт үлдээнэ үү