Categories
Барилга

ЭНКАНТО ТАУР төсөл

Манай компани нь чадварлаг, бүтээлч хамт олноор багаа бүрдүүлэн томоохон төслүүдийнхээ нэг болох ENCANTO TOWN1, ENCANTO TOWN2 болон 7-н давхар авто зогсоол, Энканто молл, Энканто таур ашиглалтанд оруулсанаа та бүхэнд дуулгахад таатай байна.

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд орших Энканто таун цогцолбор хотхон нь их хотын хөл хөдөлгөөн, дуу чимээнээс тусгаарлагдсан, цэнгэг агаартай, эрүүл цэвэр орчин бүхий хотхон юм.

Төслийн нэр: Encanto tower
Гүйцэтгэсэн он: 2021
Зориулалт: Орон сууц
Байршил: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг

“ENCANTOTOWER” давуу талууд:

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд хан уул, Хатан туул голоо шууд харах боломжтой
  • “ENCANTO TOWN” хотхоны баруун талд Орчлон дунд сургуулийн шинэ төсөл эхэлж байна.
  • Орон сууцны B1 давхарт агуулахын зориулалтаар ашиглах талбайг шийдэж өгсөн юм. Энэ нь оршин суугчдад маань маш их таалагдаж, гэртээ ойрын хугацаанд хэрэглэхгүй зүйлсээ хураахгүй цаашлаад уужим саруул зай талбайг бий болгох боломжоор хангагдаж байгаа юм.
  • Монгол Улс 2014 оноос эхлэн унадаг дугуйн зориулалтын зам барьж байгуулж байгаатай холбоотойгоор мөн оршин суугчдынхаа эрүүл, хөдөлгөөнт амьдралыг дэмжин унадаг дугуйн зориулалтын зогсоолуудыг байрнуудынхаа доор барьж ашиглалтад оруулсан байна.
  • Авто машины зогсоолыг тусд нь нэгдсэн журмаар зохион байгуулсан нь Монголдоо анх удаа төдийгүй оршин суугчдын амгалан тайван байдал, угаар утааны асуудал, хүүхдийн аюулгүй байдал зэргийг бодолцсон шийдэл болсон юм.

Орон сууцны дотоод тоноглол:

  • Германы HORMANN брэндийн гараж, орцны хаалга
  • Германы Inoutic брэндийн 3 давхар шилтэй вакум цонх Үлэмж ХХК, Солонгосын LG брэндийн 3 давхар шилтэй вакум цонх
  • Орос сантехникийн труба
  • Германы цэвэр модон гадаргуутай ган хаалга
  • Оросын “Кам кабель” цахилгааны утас
  • Оросын Iek брэндийн цахилгааны тоноглол
  • Германы Osmo брэндийн сантехникийн холбогч хэрэгсэл
  • Германы Siemens брэндийн унтраалга, разетка
  • Туркийн Pansa брэндийн радиатор
  • Солонгосын галын дохиололын систем
  • Шведийн ”SSWW” брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол
  • Солонгосын LG брэндийн 2 ширхэг лифт /9-12 хүний багтаамжтай/

Хотхоны тоноглол:

  • Нэгдсэн хашаатай
  • Харуул хамгаалалтын алба, 24 цагийн камерийн хяналтын систем
  • Иж бүрэн тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай
  • Сагсан бөмбөгийн талбай
  • Ногоон байгууламж
  • Ногоон байгууламж
  • Цахилгааны 2 төрлийн нэмэлт нөөц эх үүсвэртэй

Үндсэн хийц:

  • Арматур: ОХУ
  • Зуурмаг: М300 марк, Бат бөх ремикон ХК

Байршил

Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас 1,5 км зайд орших, хотын А зэрэглэлийн бүс буюу Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол Улсын гудамж, Энканто таун хотхон .

  • Зүүн талд нь 30 га талбайд спорт цогцолборууд бүхий орчин үеийн “ОЛИМП” хороолол
  • Урд талд нь Манай хотын хамгийн цэнгэг агаартай, Богд хан уул, хатан туул гол, Дэлхийн хамгийн том 1280 га талбайтай Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн
  • Баруун талд нь Орчлон дунд сургуулийн барилга баригдаж байна, Маршал таун, Жапан таун
  • Хойд талд нь Жаргалан хотхон, Оддын хотхон, Баянмонгол хороолол, Кристал таун байрлаж байна.

4 талаасаа ENCANTO TOWN уруу ирж болох нь хамгийн том давуу тал юм.

  • Зүүн талаас Наран туул , Дүнжин гарав худалдааны төвөөс
  • Урд тал Маршалын гүүрнээс
  • Баруун тал 120 мянгатын аюулгүйн тойргоос ирж байгаа шинэ зам
  • Хойд талаас ЗЦГ уулзвараас ирнэ

Хотхон уруугаа зүүн болон баруун талаасаа орох орц гарцтай

Илүү дэлгэрэгүй мэдээллийг:
www.encantotown.mn

Зургийн цомог

Хариулт үлдээнэ үү